Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

236 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т зааснаар үүргийн нэг тал болох үүрэг гүйцэтгүүлэгч банк, банк бус санхүүгийн байгууллага дангаараа эрхээ хамгаалуулах этгээдийг өөрийн үзэмжээр сонгохоор зааж, харин үүргийн нөгөө тал болох үүрэг гүйцэтгэгч буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч-барьцаалуулагчид сонгох боломж олгоогүй байгаа ба ийнхүү иргэний эрх зүйн харилцаанд эрх тэгш оролцогч субъектуудын хувьд ялгавартай зохицуулсан нь тэгш эрхийн зарчим зөрчигдсөний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна…”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан “…хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “…эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх… эрхтэй…”, түүнчлэн талуудын шүүхэд хандах эрхийг нь хязгаарлан бүртгэлийн байгууллагад бүртгүүлж ипотекийн зүйлийг худалдан борлуулахаар заасан нь Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан “…шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан “…шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 4. Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно”, 154.4 дэх заалт “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэсэн ийм тохиолдол байж болох бөгөөд хэн нэгний өмчлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын “…Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө… өмчлөх …эрхтэй” гэснийг; Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь заалтын “… Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5