237 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалт хамаарахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг; 174.3 дахь заалт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5-175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14-д заасан “… эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх …эрхтэй”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан “…хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно”, Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан “…шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан “…шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно”, 154.4 дэх заалт “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө …өмчлөх …эрхтэй” гэснийг зөрчөөгүй байна. 3. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-ын “…энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ…” гэсэн заалт, 174 дүгээр зүйлийн 174.2-ын “...барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэсэн заалт болон 174 дүгээр зүйлийн 174.3-ын “Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5-175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй” гэсэн заалтын үйлчлэлийг 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5