Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

235 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмчлөгчид шилжүүлэх зэрэг эрхүүд нь барьцаалуулагчид нээлттэй байдаг. Энэ нь иргэний эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын хоёрдахь өгүүлбэр нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө… өмчлөх … эрхтэй” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ. Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэжээ. Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол Иргэний хуулиар зохицуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдах журам огт хамаарахгүй гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол, үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Иргэний хуульд заасан журмын дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдах, шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргасан ч гэсэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмыг баримтлах заалтыг хамаарахгүй гэж хуульчилсан учраас үүрэг гүйцэтгэгч болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь заалтын “…Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй…” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна…” гэснийг зөрчиж байна гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. 3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т “…Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5