Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

234 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл албадан дуудлага худалдаа явуулна гэж хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заажээ. Шүүхийн бус журмаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах нь нээлттэй гэж тайлбарт дурджээ. Оролцогч талуудын шүүхэд хандах эрхийг бүрмөсөн хаагаагүй нь үнэн. Гэхдээ Иргэний хуулийн энэ заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхдээ Улсын Дээд шүүх тухайн харилцаанаас үүсэх сөрөг үр дагавар талаас нь биш харин хуулийн зохицуулалт сөрөг үр дагаврыг үүсгэх боломж бүрдүүлж байгаа талаас нь асуудлыг дэлгэсэн юм. Монгол Улсын иргэний өмчид төр л хуульд заасан үндэслэлийн дагуу халдах эрхтэй ба энэ тохиолдолд ч нөхөн төлбөр олгох үүрэгтэй байдаг. Тэгвэл төр өөрийн баталж буй хуулиар төрийн хяналтад байдаггүй субъект болох банкинд бусдын өмчлөлд халдах эрхийг олгож буй нь Үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Банк үндсэндээ багахан хэмжээний төлбөртэй байсан ч бусдын үл хөдлөх эд хөрөнгийг шууд, чөлөөтэй бөгөөд зөвхөн өөрийн төлбөрөө гаргуулах төдий үнээр буюу бодит үнээс доогуур худалдах боломжтой болно. Банк үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй худалдах эрхтэй байгаа тохиолдолд зах зээлийн бодит үнээр зарагдах баталгаа байхгүй юм. Аливаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төр эсвэл дор хаяж төрөөс эрх олгогдсон ямар нэгэн байгууллага шүүхийн шийдвэрийн үндсэн дээр гүйцэтгэдэг ба үл хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрөө худалдан борлуулах боломжтой болгосноор Үндсэн хуульд тусгагдсан өмчлөх эрхийн баталгааг тойрч гарч байгаа арга гэж үзэх ч үндэстэй юм” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэжээ. Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөрөнгөө шилжүүлэхгүйгээр өөрийн өмчлөлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаад үлдсэн хэсэгтээ өөрөө өмчлөгч хэвээр үлдэх, үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүргийг гүйцэтгээд барьцааны үүргээс чөлөөлөгдөж, өмчлөлийн зүйлээ өөрийн өмчлөлд хэвээр хадгалах, барьцааны зүйлийг хариу төлбөртэй буюу төлбөргүйгээр үүрэг гүйцэтгэгч бус өөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх замаар барьцааны үүргийг шинэ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5