233 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд зааснаар барьцаагаар хангагдаж буй шаардлагын эрхээс салгаж үл болох эрх юм. Тийм ч учраас үндсэн үүргийн дагуу шаардах эрх байгаа эсэх, энэхүү үүргийн хэмжээ ямар байгааг эхлээд тогтоосны эцэст ямар хэмжээний үүргийг барьцааны зүйлийн үнээс гаргуулах вэ гэдгийг шүүх шийдвэрлэдэг. Барьцааны гэрээ байгуулагдсан л бол үндсэн үүргийн хүчин төгөлдөр байдал, түүний хэмжээ хамаагүй гэж үзэх боломжгүй юм. Барьцааны гэрээний өөрийнх нь хүчин төгөлдөр байдлыг ч шүүх тогтоосны эцэст барьцааны зүйлээс шаардлагыг хангуулах эсэхийг шийдвэрлэдэг. Бүртгэлийн байгууллага энэ байдлыг тодорхойлох эрхгүй бөгөөд үүрэггүй билээ. Тийм ч учраас барьцааны зүйл болох эд хөрөнгийг худалдан борлуулахад үүрэг гүйцэтгүүлэгч банк, банк бус санхүүгийн байгууллага шүүхэд ч, бүртгэлийн байгууллагад ч хандах эрхтэйгээр хуульд тусгасныг Үндсэн хуулийн “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн зарчмыг зөрчсөн гэж Улсын Дээд шүүх үзсэн юм. Бүртгэлийн байгууллага нь хууль ёсны ч, хууль бус ч шаардлагын дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулахгүй байх. Энэ талаар зайлшгүй дүгнэлт хийх нь ойлгомжтой. Бүртгэлийн байгууллагын эрх зүйн талаар хийх дүгнэлтийн цар хүрээ нь шүүхийн эрх мэдлийн асуудал мөн гэдэгт гол анхаарлаа хандуулах нь чухал. Нөгөө талаар, “шүүхийн бус журмаар ипотекийн зүйлийг борлуулах ажиллагаанд оролцогч талууд ямар ч маргаангүй байх учиртай” эс тэгвээс шүүхэд хандах эрх нь нээлттэй гэж тайлбарт дурдагдсан байна. Үүргийн харилцааны оролцогч талууд болон барьцааны гэрээний оролцогч талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах талаар ямар ч маргаангүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь шүүхэд ч, бүртгэлийн байгууллагад ч хандах шаардлага байхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заасан нь үүрэг гүйцэтгүүлэгч банк нь өмчлөгчид шаардлага тавьж, тэрээр энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн /маргаангүй/ тохиолдолд шүүхийн ч, бүртгэлийн ч оролцоогүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн худалдаххудалдан авах гэрээгээр асуудлыг зохицуулах боломжтой юм. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5