Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

232 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төрөлд хамаарагдах тохиолдол бүрт тусгайлсан зохицуулалт болдог билээ. Банк зээлийн харилцаанд барьцааны гэрээ байгуулахдаа иргэд хоорондын зээлийн харилцаанаас өөр журмыг баримталдаггүй юм. Үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан тухайн харилцаанд тавих шаардлагыг илүүтэй тодорхой болгох боломжтой хэдий ч Иргэний хуульд заасан хэм хэмжээтэй нийцэх учиртай юм. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах журмыг Иргэний хуульд заасан тохиолдолд барьцааны гэрээний харилцаанд орсон аливаа субъект энэ журмын дагуу үйл ажиллагаа явуулах нь тусгайлсан зохицуулалтын тухай хууль хэрэглээний дээрх зарчимд тулгуурлаж байгаагаас гадна Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т өөрт нь “энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ” гэж зориудаар тодотгосон заалтад үндэслэгдэнэ. Ийм тодотгол байгаагүй ч үйлчлэх учиртай хууль хэрэглээний зарчмыг, мөн хуульд өөрт нь заасан императив шинжтэй хэм хэмжээг зөрчин байж банк, банк бус санхүүгийн байгууллагын хувьд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр журам тогтоосныг зөвхөн тухайн субъектын эрх зүйн байдлаар тайлбарлах нь хэтэрхий гэнэн зүйл юм. Улс орныг батлан хамгаалах онцгой үүрэг бүхий этгээдийн хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэдгийг Иргэний хуульд зааснаас өөрөөр тайлбарлах, эрүүл мэндийн байгууллагын хувьд эрүүл мэндэд учирсан хохирол гэдгийг өөрөөр, барилгын байгууллагад бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийг өөрөөр зохицуулахгүй гэдэгт эргэлзээ төрөхгүй байна. Аливаа ижил төрлийн харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь хэн нэгэнд давуу эрх олгох, эсхүл эрхийг хязгаарласан агуулгатай байх учиргүй гэсэн үүднээс Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “хүн бүр хуулийн… өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг зөрчсөн гэж Улсын Дээд шүүх үзсэн болно. 3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т заасан зохицуулалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан зарчмуудыг зөрчөөгүй гэж үзэхдээ Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүртгэлийн байгууллагыг шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага биш гэж тодорхойлсонтой санал нэг байна. Гагцхүү хуулийн тухайн зохицуулалтаар энэ байдал хэрхэн тодорхойлогдож байгааг анхааралтай авч үзэх нь чухал юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5