231 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бий болох эд хөрөнгө ч мөн адил зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөнд хамааралтай юм. Учир нь эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийн зэрэгцээ барьцааны гэрээг ч бүртгүүлэх боломжтой болдог ба улсын бүртгэл нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагчийн хувьд шаардах эрхийн гол үндэслэл болдог. Хөдлөх эд хөрөнгийн хувьд болон эрхийн барьцаанд дээрх тохиолдол хамаардаггүй байхад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн барьцааны алинд ч хамааралтай нийтлэг зохицуулалтын хэсэгт тухайн зохицуулалт орох боломжгүй юм. 2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т туссан “үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ” гэсэн заалт банк болон банк бус санхүүгийн байгууллагын хувьд хамаарахгүй байхаар Иргэний хуульд нэмэлт оруулсныг Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байх зарчмыг зөрчсөн гэж үзэж, тайлбар гаргахдаа иргэн болон банк, банк бус санхүүгийн байгууллагын эрх зүйн ерөнхий байдлыг ижил гэж үзээгүй болно. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь иргэдээс эрх зүйн байдлаар өөр болох нь хэнд ч ойлгомжтой зүйл юм. Түүгээр ч зогсохгүй зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан үүрэг бүхий этгээдийн хувьд эдгээр байгууллагуудаас зээл олгох харилцааг иргэд хоорондын болон бусад хуулийн этгээд хоорондын зээлийн харилцааг зохицуулснаас өөрөөр зохицуулдаг билээ. Гагцхүү аливаа хуульд, тухайлбал, Иргэний хуульд зохицуулсан нийтлэг үндэслэлийн шинжтэй тусгайлсан зохицуулалт нь тухайн харилцаанд орж буй субъект болгонд ижил үйлчлэлтэй байх асуудлыг тайлбарласан билээ. Жишээлбэл, иргэний эрх зүйн чадамж, хөөн хэлэлцэх хугацаа, хугацаа тоолох журам, үл хөдлөх эд хөрөнгийн ойлголт, үл хөдлөх эд хөрөнгө үүсэх үндэслэл гэх мэт ойлголтууд нь иргэнд ч, хуулийн этгээдэд ч хамааралтай ба тухайн этгээдийн эрхэлж буй үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж, түүний эрх зүйн чадамжийг өөрөөр тогтоох, хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр тоолох үндэсгүй юм. Түүнтэй ижил барьцааны эрх, барьцааны гэрээ байгуулах журам, барьцааны эд хөрөнгөөр шаардлага хангах ажиллагаа зэрэг нь иргэний эрх зүйн, тодруулбал эдийн болон эдийн бус баялагийн эрхийн томоохон хэсэг бөгөөд эдгээр зохицуулалт нь үүргийн бусад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5