230 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эд хөрөнгө …өмчлөх эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзсэн юм. 1.3. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих асуудал зохицуулагдсан байна. Өмчлөх эрх шилжинэ гэдэг нь хэн нэгэнд үүсчихсэн өмчлөх эрх ямар нэгэн хэлцлийн үндсэн дээр бусдад шилжихийг хэлдэг байх. Гэтэл Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэсэн зохицуулалтыг өмчлөх эрх шинээр үүсэх тохиолдолд хамааруулж ойлгох нь учир дутагдалтай байна. Өөртөө барилга, байшин барих хүсэлтэй этгээд зээл авахдаа энэ мөнгөөр барих үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж болно. Энэ тохиолдолд шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх асуудал яригдахаас биш өмчлөх эрх шилжих асуудал тавигдахгүй юм. Энэ утгаараа ирээдүйд бий болох тухайн эд хөрөнгө мөн л үүрэг гүйцэтгэгчийнх биш харин түүний хүлээх үүрэгт ирээдүйд бий болох өөрийн эд хөрөнгийг барьцаалсан гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө байхаар харагдаж байна. Тийм ч учраас өөрийн ирээдүйд бий болох эд хөрөнгийг бусдын гүйцэтгэх үүрэгт барьцаалах хэлбэрээр захиран зарцуулсан этгээд өмчлөх эрхээсээ татгалзаж, үүрэг гүйцэтгэгчийг барьцаалагч болго гэсэн утга санаа байна гэж Улсын Дээд шүүх үзсэн юм. 1.4. Барьцааны эрхийн зохицуулалт нь Иргэний хуулийн 13 дугаар бүлэгт тусгагдсан ба энэ бүлэг нь гурван дэд бүлгээс бүрдэж байна. Нэгдүгээр дэд бүлэгт барьцааны нийтлэг зохицуулалт, хоёрдугаар дэд бүлэгт хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тусгай зохицуулалт, гуравдугаар дэд бүлэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-наас үүсэх харилцаа тус тус зохицуулагдсан байна. Барьцааны нийтлэг зохицуулалт нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн болон эрхийн барьцааны хувьд адил үйлчлэх бөгөөд тухайн дэд бүлгүүдэд тусгайлсан зохицуулалт байхгүй бол нэгдүгээр дэд бүлэгт туссан нийтлэг зохицуулалт үйлчилдэг билээ. Гэтэл бусдын өмчлөлд одоогоор байгаа боловч ирээдүйд үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжих бодит бололцоо бүрдсэн барьцааны зүйл нь ирээдүйд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5