Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

228 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймээс Иргэний хуулийн 174.3 дахь хэсгийн заалт нь хэн нэгнийг шүүхэд хандахаас хязгаарлах бус, гагцхүү аливаа этгээдийн эрх, эрх чөлөө нь зөрчигдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шүүхийн оролцоогүйгээр хангуулах эрх зүйн үндсийг бий болгож өгсөн шинжтэй заалт юм. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлитйн 154.3, 154.4 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.3 дахь хэсэг, 174.2 дахь хэсгийн хоёрдахь өгүүлбэр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Гурав. Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд 2006 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “1.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4-т туссан зохицуулалтын талаар. Зах зээлийн эдийн засгийн үед барьцааны гэрээний төрлүүдээс маш чухал ач холбогдолтой төрлийг Улсын Их Хурлын төлөөлөгч тайлбартаа дурдсан байгааг юуны өмнө нь тэмдэглэх нь зүйтэй байна. Энэ нь ирээдүйд өөрийн өмчлөлд ирэх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах асуудал юм. Энэ төрлийн барьцаа нь: А. Бодит байдалд бий болчихсон боловч барьцаалуулагчийн өмчлөлд хараахан шилжиж ирээгүй, энэхүү барьцаагаар хангагдах үүргийн үр дүнд өмчлөлд нь шилжих бодит боломж бүрдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа юм. Орон сууц худалдан авах хүсэлтэй этгээд бусдаас зээл авахдаа худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөлд нь шилжиж ирэх орон сууцыг өмчлөлдөө шилжээгүй буюу бусдын өмчлөлд байхад нь тухайн зээлийн үүрэгт барьцаалдаг. Б. Бодит байдлаар бий болоогүй хэдий ч барьцаагаар хангагдах үүргийн дагуу олж авсан хөрөнгөөр ирээдүйд бий болгох үл хөдлөх эд хөрөнгийг уг эд хөрөнгийг бий болгох зорилгоор хүлээж буй үүрэгт барьцаалах. Байшин барилга барих хүсэлтэй этгээд энэ хүслээ биелүүлэхийн тулд бусдаас мөнгө зээлж авахдаа ирээдүйд бий болох, одоогоор бий болоогүй, өмчлөх эрх нь үүсээгүй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалдаг. Дээрх хоёр төрлийн барьцааны талаар Иргэний хуульд огт тусгагдаагүй биш харин бүдэг тусгагдсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т “барьцаа үүсэх үед тодорхойлж болох, ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг хангахад барьцааг хэрэглэж болно” гэж заасныг зөвхөн барьцаагаар хангагдах шаардлагад биш харин барьцааны зүйлд хамааруулж ойлгох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5