Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

227 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөр өөр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Банк хадгаламжийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байхад банк бус санхүүгийн байгууллага хадгаламжийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг гэх мэт. Хэрэв бүх этгээдүүд тэгш эрхтэй байдаг гэж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, компани, төрийн бус байгууллага, цаашилбал, иргэн хүртэл хадгаламжийн үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байх ёстой нь дамжиггүй юм. 4. Иргэний хуулийн 174.3 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-ын “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14-ийн “эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шудрага шүүхээр шүүлгэх эрхтэй”, Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэжээ. Бүртгэлийн байгууллага нь барьцааны зүйлийг худалдан борлуулах эсэх асуудлыг шийддэг, шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага огтхон ч биш юм. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн бус журмаар аливаа этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө этгээдэд учруулсан хохирлыг тогтоох, түүнийг гаргуулах, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэх зэрэгтэй холбоогүй бөгөөд гагцхүү тухайн барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгааг, ийнхүү хангуулах ажиллагаа нь хуульд заасан процедурын дагуу явагдаж байгаа гэдгийг л гэрчлэн бүртгэж буй үйлдэл юм. Уг ажиллагааны нэг онцлог нь ажиллагаанд оролцогч талууд аливаа хэлбэрээр маргаан гаргаагүй байх ёстой. Хэрэв талуудын аль нэг нь гэрээний талаар, эсхүл ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн гэж үзэн маргаан үүсгэсэн тохиолдолд уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Хэдийгээр Иргэний хуулийн 174.3 дахь хэсэгт заасны дагуу асуудлыг шүүхийн бус журмаар шийдвэрлэх ч шүүхийн бус шатанд шийдвэрлэх явцад хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааны аль ч шатанд, хэдийд ч шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой юм. Энэ нь Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан боруулах журмын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан байгаа. Түүнчлэн нэгэнт хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5