Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

226 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгуулах үед барьцааны хөрөнгөгүй байсан ч/ уг зээлээр худалдан авах сууцаа эргүүлэн барьцаа болгох зохицуулалт юм. Нэгэнт барьцаа нь талууд харилцан тохиролцох замаар байгуулдаг үүргийн эрх зүйн харилцаа тул барьцааны ямар зүйлийг хүлээн зөвшөөрөх нь барьцаалагчийн эрсдэлийн асуудал гэж үзнэ. Иймд “Барьцааны зүйл бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болно” гэдгийг хэн нэгний хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсний дараа барьцаал гэж биш, харин тухайн гэрээний үр дүнд, ирээдүйд өмчлөлдөө шилжүүлэх хөрөнгөө эргүүлэн барьцаанд тавьж болно гэсэн агуулгаар ойлгох нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, барьцаалагчийн шаардах эрх нь гагцхүү барьцаалуулагчид өмчлөх эрх бий болсноор хэрэгжихээр заасан нь бусад өмчлөгчдийн эрхийг хөндсөн бус, эсрэгээр хамгаалсан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, өмчтэй болно гэсэн амлалт биелүүлээгүйн төлөөх эрсдэлийг барьцаалагч /барьцааны зүйлийг хүлээн зөвшөөрсний хувиар/ хүлээх ба хэн нэгний өмчид халдахгүй гэсэн үг юм. 2. Иргэний хуулийн 154.4 дэх хэсэг нь дээрх заалттай агуулгын хувьд төстэй юм. Дээр тайлбарласанчлан ирээдүйд өмчлөлдөө бий болгох /барьцааны гэрээ байгуулах үед барьцаалуулагчийн өмчлөлд байхгүй/ хөрөнгийг барьцаалах боломжийг нээж өгч байгаа юм. Энэ нь бусдын өмчлөх эрхийг мөн дээрхийн адил хөндөхгүй. Учир нь шаардах эрх нь Иргэний хуулийн 154.3 дахь хэсгийн мөн адил тухайн ирээдүйд бий болох хөрөнгө нь бий болж, үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжсэн нөхцөлд үүснэ. Үүнд тодруулбал, хэдийгээр ирээдүйд бий болох хөрөнгө бий болсон боловч барьцаалуулагчийн өмчлөлд шилжээгүй бол шаардах эрх нээгдэх боломжгүй байгаа. Ингэснээр бусад хууль ёсны өмчлөгчдийн эрх мөн адил хамгаалагдаж байгаа юм. 3. Иргэний хуулийн 174.2 дахь хэсгийн “Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна гэжээ. Тэгш эрхийн зарчим нь гагцхүү ижил тэгш субъектуудын хооронд л яригддаг. Өөрөөр хэлбэл, ижил биш талуудын хооронд тэгш эрхийн асуудал хэзээ ч яригддаггүй. Жишээлбэл, банк болон банк бус санхүүгийн байгууллага аль аль нь иргэний эрх зүйн субъектууд боловч эрх зүйн статусын хувьд өөр өөр бөгөөд үүнтэй холбогдуулан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5