Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

225 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхэд гомдол гаргах... шудрага шүүхээр шүүлгэх... эрхтэй” гэсэнтэй нийцэхгүй байна. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т “үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ” гэж зааснаар тухайн хэм хэмжээний үндсэн агуулгыг тодорхойлсон бөгөөд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахад өөр журам хуулиар тогтоохыг хязгаарлаж, өөр журам тогтоосон тохиолдолд ч Иргэний хуулийн зохицуулалтыг даган мөрдөхийг заасан байхад зарчмын ач холбогдолтой энэ өгүүлбэрийн дараа “энэ заалт банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллагад хамаарахгүй” гэж нэмсэн нь Иргэний хуулийн тухайн зохицуулалтын утгыг алдагдуулж, иргэний эрх зүйн харилцааны оролцогч хуулийн этгээдэд хуулиас гадуур, бусдаас илүү эрх олгож буй нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт буюу “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна гэж Улсын Дээд шүүх үзэж байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4, 174 дүгээр зүйлийн 174.3, 174.2-ын хоёр дахь өгүүлбэр нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд тайлбартаа: 1. Улсын Дээд шүүх Иргэний хуулийн 154.3 дахь хэсгийн заалт нь “…бусдын гүйцэтгэх үүрэгт өөрийн өмчлөлийн зүйлийг барьцаалж болно, гэхдээ үүний тулд өмчлөх эрхээ тэрхүү үүрэг гүйцэтгэгчид шилжүүл гэсэн утгатай зохицуулалт болжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй” гэсэнтэй нийцэхгүй байна” гэжээ. Энэ зохицуулалт нь хэн нэг гуравдагч этгээд бусдын гүйцэтгэх үүрэгт өөрийн хөрөнгийг барьцаалах асуудал биш юм. Улсын Дээд шүүхийн ойлгож буй тохиолдлын хувьд гуравдагч этгээд өөрөө барьцаалагчтай /өөрийн нэрийн өмнөөс/ гэрээ байгуулахаас биш үндсэн үүрэг гүйцэтгэгч түүний хөрөнгөөр барьцаалагчтай барьцааны гэрээ байгуулахгүй. Энэ заалтын агуулга нь хэн нэг барьцаалах хөрөнгөгүй иргэн орон сууц авах зорилгоор зээл авахыг хүсчээ гэвэл /барьцааны гэрээ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5