224 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөгөө талаар, банк болон банк бус санхүүгийн байгууллага нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах шаардлагатай болсон тохиолдолд шүүхэд ч, бүртгэлийн байгууллагад ч хандах эрхтэйгээр хуульд заасан нь шүүхийн шийдвэрлэх тодорхой нэг ижил асуудлыг бүртгэлийн байгууллага адилхан шийдвэрлэх боломжтой гэсэн утгатай болжээ. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэх явдал нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нэг хэлбэр билээ. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн зарчим дээрх хуулийн заалттай буюу шүүхийн шийдвэрлэх асуудлыг бүртгэлийн байгууллага мөн л адил шийдвэрлэдэг зохицуулалттай илтэд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2 дахь заалт буюу “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг Иргэний хуулийн дээрх заалт зөрчсөн гэж Улсын Дээд шүүх үзнэ. Түүнчлэн, банк, банк бус санхүүгийн байгууллага нь шүүхийн бус журмаар ипотекийн зүйлийг худалдан борлуулахаар бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргахад эд хөрөнгийн өмчлөгч энэхүү ажиллагаа, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг асуудлаар эрх нь зөрчигдлөө гэж үзвэл хаана хандах вэ? Ипотекийн шаардлага бүхий этгээд болох банк, банк бус санхүүгийн байгууллага л шүүхийн бус журмыг сонгосон бол иргэний эрх зүйн тухайн харилцаанд тэгш эрхийн зарчмаар оролцож буй өмчлөгчийн шүүхэд хандах эрх хаагдах ёстой гэж хэрхэвч үзэж болохгүй гэдэг нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дүгээр хэсэгт тов тодорхой туссан байна. “Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх”-ээр Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нөгөө талын хүсэлт зоригоор биелэлээ олж чадахгүй байх боломжийг бүрдүүлсэн хуулийн дээрх заалт Үндсэн хуультай нийцэхгүй байна. 4. Хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3 “ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй”, 174 дүгээр зүйлийн 174.2т “барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэсэн нь дээр дурдсан үндэслэлүүдээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт буюу “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дүгээр хэсэг буюу “эрхээ хамгаалуулахаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5