Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

223 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн утгын зөрчил нь хуулийн энэ заалтыг хэрэглэхэд хүндрэл үүсгэж болзошгүй байгаагаас гадна өмчлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах хэлбэрээр захиран зарцуулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл өмчлөх эрхээсээ татгалзаж, бусдад шилжүүлэх шаардлагатай болж байгаа тул хуулийн энэ заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхүүдийн нэгийг зөрчсөн гэж үзэж байна. 3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т “үүрэг гүйцэтгэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана” гэсэн нь нэгдүгээрт иргэний эрх зүйн талуудын тэгш эрхийн зарчим, хоёрдугаар, “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан зарчим, гуравдугаарт, Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан “шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дүгээр хэсэг буюу “эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шудрага шүүхээр шүүлгэх... эрхтэй” гэсэнтэй тус тус нийцэхгүй байна. Барьцааны гэрээний харилцаа бол иргэний эрх зүйн харилцаа мөн бөгөөд барьцаалагч этгээд иргэн, хуулийн этгээдийн алин ч байсан адил зарчим үйлчилдэг билээ. Гэтэл хуулийн энэхүү заалтаар барьцаалагч нь банк, банк бус санхүүгийн байгууллага байвал өөр зарчим үйлчилснээр “...хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан зарчим хөндөгдөж байна. Иргэн Б хөрөнгө чинээ ихтэй тул банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах боломжтой болжээ, иргэн А их хэмжээний хөрөнгөгүй. Хэн алин нь бусдад мөнгө зээлдүүлэх эрхтэй ба зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор бусдын эд хөрөнгийг барьцаалах эрхтэй. Хэн алин нь Иргэний хуульд зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гагцхүү банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг Б барьцааны эд хөрөнгөнөөс өөрийн шаардлагыг шүүхийн ч, шүүхийн бус ч журмаар хангуулах боломжтой бол хөрөнгө чинээ нь арай дутмаг А зөвхөн шүүхийн журмаар шаардлагаа хангуулах боломжтой байна. Ингэснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим хэрэгжих боломжгүй болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5