222 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэний хуульд орсон дээрх нэмэлт, өөрчлөлтүүдийн зарим нь утга агуулгаараа иргэний эрх зүйн үндсэн ойлголт, зарчмыг үгүйсгэн зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж Улсын Дээд шүүх үзэж, энэ талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэх тухай тогтоол гаргасан. /Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоол/. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4, 174 дүгээр зүйлийн 174.2, 174.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлж байна. 1.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан нь утга агуулгаараа ойлгомжгүй бөгөөд өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Аливаа хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь бусдын гүйцэтгэх үүрэгт өөрийн өмчлөлийн зүйлийг барьцаалж болно, гэхдээ үүний тулд өмчлөх эрхээ тэрхүү үүрэг гүйцэтгэгчид шилжүүл гэсэн утгатай зохицуулалт болжээ. Өмчлөх эрх нь тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэлбэрээр хэрэгждэг билээ. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах эрх нь эд хөрөнгө захиран зарцуулах эрхийн нэг хэлбэр мөн. Гэтэл хуулийн энэхүү заалтаар өмчлөгч нь өмчлөх эрхээ захиран зарцуулах хэлбэрээр хэрэгжүүлэхийн тулд өмчлөх эрхээсээ татгалзах ёстой гэсэн утгатай зохицуулалт харагдаж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй” гэсэнтэй нийцэхгүй байна гэж Улсын Дээд шүүх үзэж байна. 2. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан нь утгын алдаатайгаас гадна Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалж болохоор хуульчилсан атлаа энэхүү эд хөрөнгийг бий болсон үед л барьцаална
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5