Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

221 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.04.12 Дугаар 2/04 Улаанбаатар хот Иргэний хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4, 174 дүгээр зүйлийн 174.2, 174.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Л.Рэнчин, П.Очирбат, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Улсын Дээд шүүхийг төлөөлж Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайхан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нар оролцов. Нэг. Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд мэдүүлсэн хүсэлтдээ: “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гарч, Иргэний хуульд 154.3, 154.4, 174.3, 174.4 гэсэн хэсгүүдийг нэмж, 171 дүгээр зүйлийн 171.3, 174 дүгээр зүйлийн 174.2, 453 дугаар зүйлийн 453.2-т үг, өгүүлбэрүүд нэмжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5