216 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Гэтэл төр иргэндээ гэм хор учруулах замаар эрхийг нь зөрчөөд эргээд зөрчигдсөн эрхийг сэргээхдээ дээрх эрхийг хөөн хэлэлцэх хэт богино хугацаагаар хязгаарласан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3, 396.4 дэх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/ шинэчлэгдэн батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан “Шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах тухай” Монгол Улсын хуульд /1990 оны/ зөрчигдсөн эрхийг сэргээх хөөн хэлэлцэх тусгай хугацаа заагаагүй байсан бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны журмыг баримталж байсан байна. 2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.5 дахь заалт нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудлыг зохицуулсан байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 дэх заалт нь төр үйл ажиллагааныхаа улмаас учруулсан гэм хор, хохирлыг л хариуцах үүрэгтэй тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3 дахь хэсэгт “Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гаргана”, 396.4 дэх хэсэгт “Бусад эрхийг сэргээлгэх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргаж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5