Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

217 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.5-д “Энэ хуулийн 396.3, 396.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн өргөдлөөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, эсхүл шүүх сэргээж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг, 389 дүгээр зүйлийн 389.4-т “Хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт, мөн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх… гэсэн хэсгийг тус тус зөрчөөгүй байна. 3. Өргөдөл гаргагчийн өргөдөлдөө үндэслэл болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 3 дахь хэсэг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3, 396.4, 396.5 дахь хэсэгт холбогдолгүй байна. 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3, 396.4 дэх заалтын үйлчлэлийг 2006 оны 3 дугаар сарын 29ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 5. Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Л.РЭНЧИН Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5