214 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өгсөн нь хохирогчийн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх эрхийг баталгаатай болгоход чиглэгдсэн. Аливаа процессын үйл ажиллагаа хуулиар тогтоосон хугацаа, журмын хүрээнд явагддаг тул хууль тогтоогч хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор, бусад эрхийг сэргээх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргаж болохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3, 396.4т заан хуульчилсан нь эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус зарим эрх, үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактыг тодорхой болгож өгсөн бөгөөд энэ бол хуулиар тогтоосон хугацаа юм. Эд хөрөнгийн эрхээ хамгаалуулах буюу эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх асуудал нь иргэний эрх зүйн харилцааны объект бөгөөд иргэний эрх зүйд ихэнх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, маргаантай нөхцөл байдлуудыг урт удаан хугацаа өнгөрсний дараа шаардлагатай хэмжээнд үнэн бодитойгоор тогтооход хүндрэлтэй байдаг тул энэхүү хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан. Ингэснээр хөөн хэлэлцэх хугацаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаархи нотлох баримтууд цаг хугацааны хувьд хадгалагдах илүү баталгаатай байдаг. 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396.3, 396.4-т заасан хугацааг иргэн мэдсэнээс хойш тооцохоор заасан нь тухайн иргэний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин ч шүүх тухайн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэх нөхцөл баталгааг бүрдүүлж өгч байгаа явдал юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396.5-д дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд сонирхогч этгээдийн өргөдлөөр шүүх сэргээж болохоор заасан. 3.Хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий ба тусгай хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Иргэний хуулиар Ерөнхий хугацааг 10 жил байхаар тогтоосон. Тусгай хугацаа нь ерөнхий хугацаанаас богино байдаг бөгөөд хууль тогтоогч энэхүү тусгай хугацааг 3 жил, 1 жилээр тогтоож өгсөн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396.3, 396.4, 396.5 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5