213 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг 396 дугаар зүйл 396.3.4.5 дахь заалт нь Үндсэн хуулийн дээрхи заалттай ийнхүү зөрчилдөж байгаа учраас хилс хэрэгт шийтгүүлж цагаатсан цөөн ч гэсэн хохирогчид хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэдгээр хохирлоо арилгуулж эрхээ сэргээлгэж чадахгүй байгаа хүмүүсийн нэг нь С.Халтар би юм. Мэдээллээс хол хөдөө орон нутагт амьдардаг малчин, тариачин, ажилгүйчүүд, ядуучууд болон бичиг үсэг мэддэггүй нийгмийн давхаргад энэ хуулийн заалт үнэхээр хүнд тусаж байгаа юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлгийн 396 дугаар зүйл 396.3.4.5 дахь заалт Үндсэн хуулийн заалтай зөрчилдөж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Мөн иргэн С.Халтар Үндсэн хуулийн цэцэд 2006 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлд заахдаа байцаан шийтгэх ажиллагааны явцад иргэнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах, тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр тогтоож өгсөн нь уг эрхийг баталгаатай болгоход чухал ач холбогдолтой. Харин хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохтрлыг төр хариуцахгүй /хуулийн 389.4/гэсэн заалт Үндсэн хуулийн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх /16-ийн 14 болон хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцах төрийн үүрэгтэй /19.1/ нийцэхгүй байна. Үндсэн хуульд хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг тусгахдаа шууд буюу шууд бус хохирол гэж ялгаагүй ба тэр тусмаа төрийн хувьд ямар нэгэн ялгавар хөнгөлөлтийг заагаагүй билээ. Иймд 389 дүгээр зүйлийн 389.4 дэх заалтыг 396.3.4.5 дугаар зүйлтэй хамт нэг мөр хянаж өгнө үү” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх тайлбартаа: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний …хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу Улсын Их хурал 2002 онд баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмыг процессын хуульд нэг мөр тусгаж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5