212 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэгтгэн найруулан батлахдаа 396 дугаар зүйл 396.3.4.5-д хөөн хэлэлцэх хугацааг шинээр 1-3 жилээр нэмэн тогтоон хохирогчийн эрхээ сэргээх эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйл, түүний олон улсын хүний эрх, эрх чөлөөг хамгаалах заалтуудтай зөрчилдөж байна. Тухайлбал, 1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлгийн 396 дугаар зүйл 396.3-т эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гаргана , 396.4т бусад эрхийг сэргээлгэх тухай өргөдлийг тухайн иргэнд эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргаж болно, 396.5-д энэ хуулийн 396.3.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн өргөдлөөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эсхүл шүүх сэргээж болно гэж хуульчилсан юм. 2.Энэ заалтууд Үндсэн хуулийн хүний эрх хамгаалах заалттай зөрчилдөж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, Арван есдүгээр зүйлийн 19.1-д заахдаа “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэхтэй, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. -Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн Долдугаар зүйл 7.3-д Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий БНМАУ-ын хууль болон олон улсын гэээ, тэдгээрийн заалтыг мөнхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно. -Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн талаарх заалт зөрчигдвөл уул гэрээний заалтыг баримтална. -Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 5.3-т Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно гэжээ. Үндсэн хуулийн дээрх заалтууд болон манай улсын нэгдэн орсон олон улсын хүний эрх, эрх чөлөөг хамгаалах гэрээ, конвенци, пактуудад хүн зөрчигдсөн эрхээ сэргээх хугацааг хязгаарласан нэг ч заалт байхгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5