Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

211 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.3.29 Дугаар 2/03 Улаанбаатар хот Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4, 396 дугаар зүйлийн 396.3, 396.4, 396.5 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн С.Халтар оролцож, Улсын Их Хурлын даргын 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх оролцоогүй болно. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Халтар Үндсэн хуулийн цэцэд 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Их Хурлаас 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Шүүх, прокурор, мөрдөн байцаах хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах тухай” Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд 44 дүгээр бүлэг болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5