208 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өргөдөл гаргагч иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ болон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил нарын хүлээн зөвшөөрч байгаагаар нотлогдож байна. Дээр дурдсан болон хэргийн материалд авагдсан бусад нотлох баримт, маргагч талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт нь: 1. Хэн нэг өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаагүй, хүн бүр эрх зүйн этгээд байх болон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах талаарх иргэний эрхийг зөрчөөгүй байна. 2. “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах болон шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” тухай Засгийн газрын бүрэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан 209 дүгээр тогтоолд заасан асуудлыг хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэр гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 2 дахь хэсгийн 6, 7 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй, ингэснээр Засгийн газар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4.Монгол Улсын Засгийн газар Монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм, хамт олонд тулгуурласан сэргээн засах төвийг байгуулж, түүнийг төрийн өмч болох Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд байршуулахаар шийдвэрлэснийг хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар иргэнийхээ өмнө хариуцах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 5.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар сайдын тушаалыг хүчингүй болгох тохиолдолд Ерөнхий сайд захирамж гарган шийдвэрлэх үндэслэлтэй
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5