Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

209 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байна. Энэ утгаараа өргөдөл гаргагч нарын Эрүүл мэндийн сайдын 2005 оны 230 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай хүсэлтийг Засгийн газар шийдвэрлэж өгөөгүй гэсэн нь Ерөнхий сайдын эрх мэдэлд хамаарах асуудал бөгөөд өргөдөл гаргагч иргэдээс Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийн агуулгатай давхацсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2006 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 5/10 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудал болох өөрөөр хэлбэл, уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн урьд гарсан хүчин төгөлдөр шийдвэртэй байгаа нь тогтоогдож байна. Харин Засгийн газрын “Геронтологийн төв байгуулах тухай” 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөнөөс нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргахад хүргэсэн байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын “Геронтологийн төвийг Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/, Эрүүл мэндийн сайд Т.Гандид тус тус үүрэг болгосугай” гэсэн 3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 6, 12, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Л.РЭНЧИН П.ОЧИРБАТ Ч.ДАШНЯМ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5