Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

207 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Засгийн газраас шалтгаалаагүй. Энэ нь иргэдээс өндөр төлбөр авч үйлчилгээ үзүүлж буй хувийн байгууллагын өөрсдийн шийдвэрлэх ёстой асуудал гэж үзэж байгаа ба Үндсэн хуулийн 19.1 дэх заалтын “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Иймд дээрх хууль, тогтоомжуудын холбогдох заалтуудаас үзэхэд Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа болно” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ нарыг төлөөлж өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Засгийн газар нь иргэдийн өмчлөх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах талаар тэдний өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн болно. Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгоогүй тохиолдолд маргаан гарч, хувийн хэвшлийн эмнэлгийн эрх ашгийг хохироохоор байгааг анхаарч шийдэж өгнө үү” гэв. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содномпил “Өргөдөлд зөрчигдсөн гэж үзэж буй Үндсэн хуулийн бүх зүйл, заалтыг Засгийн газар зөрчөөгүй болно. Тогтоолын заалтыг хэрэгжүүлэх нь Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн хорооны шийдвэрлэх асуудал болно. Түүнийг бид зохицуулан шийдвэрлэх болно” гэв. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Засгийн газрын “Геронтологийн төв байгуулах тухай” 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын 3-т “Геронтологийн төвийг эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/, Эрүүл мэндийн сайд Т.Гандид тус тус үүрэг болгосугай” гэж заажээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байшин нь төрийн өмчийн байр болох нь Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1а/211 дүгээр албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, барилгын хувийн хэрэг бусад нотлох баримт, түүнчлэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5