Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

206 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймээс Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоол нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн дагуу боловсрогдож гарсан учир Үндсэн хуулийн 38.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19.3-т Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг хохироож болохгүй гэж заасан бөгөөд Геронтологийн төвийн байранд байрлаж байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүд нь /нэхэмжлэгч тал/ зохих шийдвэр, гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлах мэдэгдэл, байрлах байрыг нь олж өгсөөр байтал Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үл хүндэтгэн Төрийн өмчийн байрыг суллахгүй байгаа нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах зэрэг зорилгоор Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Геронтологийн төвийн үйл ажиллагаа тасарч олон зуун мянган ахмадуудын болон улс орны эрх ашигт ноцтой хохирол учрахад хүрээд байна. Иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ нарын өргөдөлд “…Засгийн газар нь 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлснээс гарах үр дагаврыг шийдвэрлээгүй юм” гэсний хувьд Геронтологийн төв байгуулах тухай Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дахь заалтаас гарах үр дагаврыг урьдчилан тооцож үзсэний үндсэн дээр Эрүүл мэндийн үйлчилгээний 2 дугаар төвд байрлаж байсан нэр бүхий 15 эмнэлэгт байр олж өгөх зорилгоор Эрүүл мэндийн сайдын Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг байршуулах тухай 2005 оны 230 дугаар тушаал гарсан. Нэгэнт хувийн хэвшлийн эмнэлгүүд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалж гаргасан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн учир Эрүүл мэндийн сайд энэхүү тушаалаа өөрөө хүчингүй болгосон. Тэдний эрх ашиг, үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргасан Эрүүл мэндийн сайдын 230 дугаар тушаалыг өөрсдөө тухайн үед нь хүлээн зөвшөөрөөгүй атлаа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө …хувийн хэвшлийн 15 эмнэлгийн байгууллага байргүйгээс ажиллах боломжгүй болж, гудамжинд гарах, түүнд хэвтэн үйлчлүүлэгч нарын эрх ашиг зөрчигдөхөд хүрэх, мөн Засгийн газар Геронтологийн төв байгуулах тухай 209 дүгээр тогтоолын 3 дахь заалтаас гарах үр дагаврыг тооцож үзээгүй гэсэн нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5