205 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаалал үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 1998 оны 130 дугаар тогтоолын Геронтологийн төв байгуулах заалт, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржоос “Настнуудын аж байдлыг сайжруулах тухай” 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/74 тоот албан бичгээр өгсөн үүрэг зэргийг хэрэгжүүлэхийн тулд Геронтологийн төв байгуулах асуудлыг Эрүүл мэндийн сайд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5, 6, 7-д заасны дагуу санаачлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан, хэлэлцсэн үйл ажиллагаа Засгийн газрын тухай хууль, журамд нийцсэн тул Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байр нь төрийн өөрийн өмч тул хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өмчийн асуудлыг Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоол хөндөөгүй юм. Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байр нь хувийн хэвшлийн эмнэлгүүдийн байр биш, уг байгууллагууд нь зөвхөн төрийн өмчийг түрээслэгчид юм. Түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төрийн өмчийн байрыг тэдгээр эмнэлгүүд нь өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байгаа нь төрийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа үйлдэл мөн. Геронтологийн төв байгуулах тухай Засгийн газрын тогтоол нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан шийдвэр бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 7.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй байна. Дээрх тогтоол нь Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд гарсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалт нь Засгийн газрын 2005 оны Геронтологийн төв байгуулах тухай 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт буюу Геронтологийн төвийг Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/, Эрүүл мэндийн сайд Т.Гандид тус тус үүрэг болгосугай гэсэн заалттай огтхон ч хамааралгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5