204 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн Иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 11 дүгээр сарын 1 1-ний өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Нэр бүхий 15 эмнэлгийн байгууллагын гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 9-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүл мэндийн сайд Т.Гандигийн 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 230 дугаартай тушаал хүчингүй болсныг баталснаар дээрх тушаал хууль илтэд зөрчсөн болох нь шүүхээр нотлогдсон. Засгийн газрын дээрх үйл ажиллагаа нь Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалт, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх заалт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг тус тус зөрчлөө. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь заалт “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй…” гэсэн заалтыг зөрчин, иргэдийн энэ эрхийг нь хөндөн Засгийн газар Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 4.2.2 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх заалтыг тус тус зөрчиж Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь заалт , Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэснийг тус тус зөрчлөө” гэж нэмж дурдсан болно. Мөн иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ нар 2006 оны 2 дугаар сарын 21ний өдөр бичсэн тайлбартаа Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт Эрүүл мэндийн тухай хуулийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зарим заалтыг зөрчсөн гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ахмадад зориулан үйлчилгээ үзүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар тусгагдсан заалтууд, “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5