203 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн заалтыг тус тус зөрчлөө. Сайд Т.Гандийн саналыг үндэслэн насжилтыг судлах төвийг Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд оруулахаар гаргасан Засгийн газрын дээрх тогтоол хэрэгжих аваас эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн цогцолбор төв болж байсан хувийн хэвшлийн 15 эмнэлгийн байгууллага байргүйгээс ажиллах боломжгүй болж түүнд хэвтэн үйлчлүүлэгч нарын эрх ашиг зөрчигдөхөд хүрэх юм. Засгийн газар нь эмнэлгийн үйлчилгээг хувийн, улсын гэж ялган үзэж, Улсын Их Хурлаар 2004 онд баталсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилт, тухайлбал, “… иргэддээ үйлчлэх төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлага, чадавхийг дээшлүүлж, шийдвэр гаргах бүх түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах, хувийн салбарын өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгох, эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг ханган, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шинэ зах зээл нээхийг дэмжих”, мөн “Нийгмийн бодлого” бүлгийн 5 дахь заалтын “… Эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгож, улсын болон хувийн эмнэлгийн оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, ялангуяа орчин үеийн иж бүрэн оношлогооны төвийг нийслэл хот болон бүсийн төвүүдэд байгуулах санаачлагыг дэмжинэ, …Клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн менежментийг боловсронгуй болгох” зэргийг хэрэгжих боломжгүй болгож байна. Энэ нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалт “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэсэн заалтыг зөрчлөө. Засгийн газар нь 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлснээс гарах үр дагаврыг шийдвэрлээгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчлөө. Иймд Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт, түүнийг гаргахтай холбоотой үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурсан заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5