202 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ашиглуулахаар зохицуулж, үйл ажиллагаагаа явуулах болсноор 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж 180000 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болж, үйл ажиллагаа нь өргөжиж байна. Нэр бүхий 15 эмнэлгийн байгууллага 5 жилийн хугацаанд байрны ашиглалтыг сайжруулж, засвар үйлчилгээг хариуцан, төлбөрийг цаг хугацаанд нь тогтмол төлж ирсэн. Уушигны мэс засал, эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, уламжлалт эмнэлэг, мэс засал, судас шамбарам зэрэг нарийн мэргэшсэн чиглэлээр эмнэлгийн 100 гаруй ажилтан /үүнээс 50 гаруй хувь нь мэргэжлээрээ 20-иос дээш жил ажилласан/ иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай явуулж, орчин үеийн түвшинд хүргэхийг зорьж байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд Т.Ганди нь 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 230 дугаартай тушаал гэнэт гаргаснаар бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хувийн хэвшлийн эдгээр 15 эмнэлгийн байгууллагыг бүгдийг нь төрийн өмчийн эмнэлгүүдийн нэг нэг өрөөнд тараан байршуулахаар зааж, эмчлэгч болон үйлчлүүлэгч нарын хэн хэнийнх нь эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Энэ тушаалын дагуу манай эмнэлгүүд нэг нэг өрөөнд орох аваас урьд үзүүлж байсан эмнэлгийн үйлчилгээ бүрэн зогсож, хүний даралт үзэх, чагнахаас хэтрэхгүй байдалд хүрэх юм. Бид Эрүүл мэндийн сайд Т.Гандигийн дээрх хууль бус ажиллагааг таслан зогсоож өгөхийг хүссэн өргөдлөө Засгийн газарт 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн боловч Засгийн газраас бидний өргөдөл, хүсэлтийг шалгаж үзэлгүй, хариу өгөлгүй байсаар 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 209 дүгээр тогтоол гаргалаа. Энэ нь сайд Т.Гандигийн хууль бус шийдвэрийг нягтлан шалгаж үзэлгүйгээр, өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дугаар заалт, 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнөөр Засгийн газар нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь заалт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь заалт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалт “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5