201 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.2.22 Дугаар 2/02 Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин, П.Очирбат, Ч.Дашням /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ тэдгээрийн итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Н.Цогт, М.Баяраа мөн Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил нар оролцлоо. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Оюун, мөн дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Я.Эрдэнэ нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны 76 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийг байгуулж, эмнэлгийн үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй, шуурхай зохион байгуулах үүднээс хувийн хэвшлийн нэр бүхий 15 эмнэлэг хариуцан, ажлын байрыг яамнаас түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшүүлж,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5