200 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Засгийн газар” гэснийг хүчингүй болгосон байна. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1-д “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заажээ. 4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын тухай хууль болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн холбогдох заалт ёсоор Засгийн газрын шийдвэрт тогтоол, захирамжийг хамааруулан ойлгоно. 5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-ын “/...Ерөнхий сайд.../” гэсэн заалтад уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6 дахь заалт нэгэн адил хамаарч байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжаас гадна амаар буюу бичгээр захиргааны акт, мөн түүнчилэн эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-г явуулж болохоор хуульчилсан тул дээрхи хуулийн 4.1.2-т заасан “/...Ерөнхий сайд.../” гэснийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “/…Ерөнхий сайд…/” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1; Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Л.РЭНЧИН П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5