199 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ. Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн”. Мөн Үндсэн хуулийн Дөчинтавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргана”, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд Ерөнхий сайдын захирамж заавал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудлаар гарах шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын захирамж нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр /захиргааны акт/ болж байна. Иймд иргэн, хуулийн этгээд хууль бус захиргааны акттай холбоотой нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “/…Ерөнхий сайд…/” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1; Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй болох нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 2/02 дугаар дүгнэлтдээ “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэсэн 4 дүгээр зүйлийн “...дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн 1 дэх хэсгийн 4.1.1-д “Монгол Улсын Засгийн газар” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж заажээ. 2.Дээрх дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-ийн “Монгол Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5