665 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, тэгш байдал...” гэсэн заалтыг давхар зөрчиж байна. 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт гэр бүлийн гишүүнд “төрөл, садангийн хүнийг” оруулан хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг өргөжүүлж зөрчсөн, “төрөл”, “садан” гэсэн хоёр өөр үгийг нэг ойлголт болгож хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Мөрөн: “Эрх зүйн онолд Үндсэн хуулийн заалтыг салбар харилцааг зохилцуулсан бусад хуулиар тайлбарлах тохиолдол байдаг. Энэ үндсэн дээр “гэр бүлийн гишүүн”-ий тухай ойлголтыг Гэр бүлийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан. Эдгээр хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөхгүй байгаа. Төрөл, садны хүн нь гагцхүү баг, хорооны захиргааны бүртгэлээр ам бүлд нь байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүн болох юм. Хамтран амьдарч байгаа хүмүүсийн тухайд гэр бүлээ батлуулаагүй бол албан ёсны гэр бүлд тооцохгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11, 45 дугаар зүйлийн 45.7 заалтууд Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэв. ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Их Хурлаас 2002 он 1 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7-д “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасны “…гэр бүлийн гишүүн, эцэг, эх үр хүүхэд, төрөл, садан…” гэсэн үгүүд өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийн хэлбэрээр, холбогдох хүмүүсийг тоочин тодорхойлж бичсэн нь гэр бүлийн гишүүн биш “төрөл, садан”-г хамруулсан ойлголт болсон байх бөгөөд ингэснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “…гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…” гэсэн заалтыг агуулгын хувьд дэлгэрүүлэн тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна. 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д “гэр бүлийн гишүүн” гэдгийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдуулан тодорхойлсон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5