664 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төрөл, садангийн хүнийг; “Төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг; “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж тодорхойлон тайлбарласан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн “гэр бүлийн гишүүн” гэдэг тодорхойлолтын “төрөл садангийн хүн” гэдэг нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй хамт амьдарч байгаа, өөрөөр хэлбэл, албан ёсоор нэг өрхийн бүртгэлтэй байгаа ач, зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хамааруулсан ойлголт юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-д “гэр бүлийн гишүүн” гэдэг нэр томъёонд “төрөл, садангийн хүн”-ийг хамааруулан тайлбарласан. Энэ тайлбар Гэр бүлийн тухай хуулийн “төрлийн хүн”, “садангийн хүн” гэсэн ойлголтыг тайлбарласантай нийцэж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд уг ойлголтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 2. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим эрүүгийн эрх зүйд үйлчилдэг бөгөөд хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг тогтоох, түүнд зохих шийтгэлийг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй буюу эрүүгийн ял оногдуулахгүй байхад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа чиглэгддэг билээ. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоор тодорхойлж, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүд тэдний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байгаа нь эдгээр хүмүүсийн хоорондын ураг төрлийн болон амьдралын хамгийн ойр дотны харилцааг харгалзсан хуулийн энэрэнгүй байх зарчимтай холбоотой гэж үзэж байна. Иймд хууль тогтоогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид илүү хамааруулсан нь зөв юм” гэжээ. Гурав.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон өргөдөл гаргагч иргэн О.Нямдаваа: “1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д гэр бүлийн гишүүн гэдгийг зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчидтэй холбож хуульчилсан нь Үндсэн хуулиар нийт иргэдэд олгосон эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогчид хийгээд жирийн иргэдэд хамааралгүй болгож, Үндсэн хуулийн дээрх заалтыг явцуу утгаар буруу хэрэглэсэн, мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч бус эхнэр буюу нөхрийн нь төрөл, саданг орхигдуулсан байна. Энэ заалт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5