666 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох” тухай заалтыг тухайн хуулиар зохицуулж, салбар эрх зүйн харилцааны зарим гол субъектыг тухайлан зааж хуульчилсан байна. Үндсэн хуулийн дээр дурдсан заалтаар олгосон эрхийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчдээс бусад Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид эдлэхийг хязгаарласан, хориглосон зүйл үгүй бөгөөд Үндсэн хуулийн тухайн хэм хэмжээг Эрүүгийн байцаан шийтгэх хууль явцуу утгатайгаар буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсгийн “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн заалтын “төрөл, садангийн хүний ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-ийн “Гэр бүлийн гишүүн” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Д.ЧИЛХААЖАВ Ж.БОЛДБААТАР В.УДВАЛ Ч.ДАШНЯМ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5