663 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүүхэд, төрөл, садангийн хүнийг хэлнэ хэмээн зааж тогтоосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “Монгол Улсын иргэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэснийг дараах байдлаар зөрчиж байна. Бүх оролцогчид бус зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамааруулж гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтыг тайлбарлаж, бусад оролцогчдод хамааруулж хэрэглэх боломжгүй болгож, Үндсэн хуулийн тухайн хэм хэмжээг ЭБШ хуульд явцуу утгатайгаар, буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ үндэслэлийг няцаах өөр хэм хэмжээ ЭБШ хуульд байхгүй байна” гэжээ. Хоёр.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын даргын 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар захирамжаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, УИХ-ын гишүүн Д.Мөрөн 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэдээс эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийн тухай заасан байдаг. Тэр дундаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд оршиж байна гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэрч голлох үүрэг гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл гэрч нь болсон үйл явдлыг үнэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж илрүүлэхэд чухал үүрэг бүхий эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч юм. Гэрч нь гэмт хэрэг болсон нөхцөл байдал ба гэм буруутай этгээд, эсхүл хохирогчийн талаар хэрэгт ач холбогдолтой мэдээлэл өгч чадах боловч гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, ураг төрлийн хоорондын харилцааг хүндэтгэн хамгаалах үүднээс өөрийн гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.7-д хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “Монгол Улсын иргэн …гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх… эрхтэй” гэснийг өргөтгөн тайлбарласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрх зүйн онолд Үндсэн хуулийн тухайн заалтыг өөр хуулиар тайлбарлах арга байдаг бөгөөд хууль тогтоогч Үндсэн хуулийн “гэр бүлийн гишүүд” гэдгийг Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5