Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

662 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зургадугаар зүйлийн 14-ийн тухайн хэм хэмжээг өргөтгөн тайлбарлаж зөрчсөн гэж үзэж байна. ЭБШ хуулийн 5.1.14-д: “Төрөл, садангийн хүн” гэж нэг гэр бүлд хамт амьдардаггүй эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ хэмээн тайлбарлав. Энд төрөл садан гэх дундаа таслалтай хоёр өөр үгийг нэг ижил агуулгаар тайлбарласан нь буруу байх ба тайлбарын агуулга нь хэт механик субъектив шинжтэй, төрөл саданг ойлгох ард түмний үндсэн ойлголттой зөрчилдөж байна. Энэ шалтгаанаар үл төгсөх маргаан үүсэх, төрөл, садангийн тоо төрөл /хуульд заасан/ улам өсөх нээлттэй байдлыг бий болгосон байж болзошгүй байна. Төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөвхөн гэрчид олгоод, процессын бусад оролцогчид, тухайлбал хохирогч, сэжигтэн, яллагдагч нарт үл хамааруулж, үл олгосон нь /ЭБШ хуулийн 35, 36, 42/, Үндсэн хуульд тунхагласан тэгш эрхийг зөрчиж тухайн тодорхой эрхийг нийт иргэдэд олгосныг зөрчиж явцуу болгосон байна. Ингэснээрээ Үндсэн хуулийн 1.2-ын шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг давхар зөрчиж байна. Монгол орны иргэдийн ахуй амьдрал бусад орнууд ялангуяа европын суурьшсан орны иргэдийнхээс огт өөр малчид хоёр, гурван гэрээрээ хот суурин газарт хашаанд мөн л 2-3 гэрээрээ гол төлөв хамт амьдардаг. Эдгээр нь эцэг, хүү, хүргэн, төрсөн ах дүүсийнх гээд ойр төрөл садангууд байдаг. Орон сууцанд ч гэсэн, орон байрны боломж муутайгаас эцэг эх, үр хүүхдүүд олноороо хамт амьдрах нь түгээмэл. Монголд хүмүүс айлаар чөлөөтэй орж гардаг, ийм учраас ахуйн шинжтэй хэрэг зонхилж гардаг. Хэрэг илрүүлэх арга, техник төдий л хангалтгүй байгаа одоо үед төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх иммунитетийг гэрч-оролцогчид олгож, Үндсэн хуулийн хэм хэмжээг өргөтгөсөн нь хэрэгт гэрчээр асуугдах хүн үл олдох, улмаар хэрэг илрэх боломж багасч, хууль үл хэрэгжих, ЭБШ хуулийн зорилго үл хэрэгжих, эмх журамгүй анархи байдал бий болох хэтийн муу балагтай гэж үзэж байна. Ийнхүү Үндсэн хуулийн 1.2-ын хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх заалт давхар зөрчигджээ. 2. ЭБШ хуулийн 5.1.11-д ”Гэр бүлийн гишүүн-сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5