Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

661 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2003.10.29 Дугаар 03 Улаанбаатар хот Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11, 45.7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим14 цаг 00 минут Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Д.Чилхаажав, Ж.Болдбаатар, В.Удвал, Ч.Дашням \илтгэгч\ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, өргөдөл гаргагч иргэн О.Нямдаваа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Мөрөн нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд оршин суугч О.Нямдаваа 2003 оны 5 дугаар сарын 28-нд Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “1. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д зааснаар Монгол Улсын иргэн нь “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” үндсэн эрхтэй. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.7-д “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж хуульчлан тогтоож, үүнээс болж Монгол Улсын иргэн-гэрч нь төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэсэн хэм хэмжээ нь Үндсэн хуулийн Арван

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5