654 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл даатгалын орлого улсын санхүүгийн нэгдсэн системд тусгалаа олно гэж өргөн утгаар тайлбарлах боломжтой. Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрэмд /1994/ зааснаар нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлыг шимтгэлийн орлогоос санхүүжүүлдэг боловч энэ нь иргэний эрх зүйн хуулийн этгээд биш юм. Нийгмийн даатгалын бүх шатны байгууллага жилийн орлого, зарлагын төсөвтэй. Мөн улсын төвлөрсөн төсвөөс нийгмийн даатгалын сан, тухайлбал тэтгэврийн даатгалын санд олгох хөрөнгийг жил бүр тогтоох талаар Нийгмийн даатгалын тухай хуулиар /1994/ зохицуулсан байдаг. Төсөв бол мөнгөн орлого, зарлагын нэгдсэн гүйлгээний тэнцэл бөгөөд улсын төсөв нь улсын хэмжээний хүрээнд үйлчлэх мөнгөн хөрөнгийн нэгдсэн баланс юм. Нийгмийн даатгалын шимтгэл нь зөвхөн хуульд заасан тодорхой зориулалтаар ашиглагдах ёстой холимог өмчийн хөрөнгө мөн боловч улсын хэмжээнд гүйлгээнд байгаа нийтийн мөнгөн хөрөнгийн бүрдүүлбэрт багтана. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг улсын хэмжээний мөнгөн хөрөнгийн нэгдсэн тэнцэлд тусгаж байгаа нь тус хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах харилцаанд нөлөөлөх хууль зүйн үндэслэлийг бий болгохгүй. Иймд Нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн байна” гэсэн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2.Нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн орлогод хамааруулахаар хуульд тодорхойлсон нь энэ шимтгэлийг өргөдөл гаргагчдын ойлгож байгаа шиг төсвийн дутууг нөхөхөд зарцуулж болно гэсэн ойлголт биш бөгөөд гагцхүү төсвийн орлого зарлагын тэнцлийн бүрдлийг задлан харуулах гэсэн зорилттой гэж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна. Нөгөө талаар даатгалын шимтгэл нь татварын нэгэн өвөрмөц хэлбэр гэж эдийн засаг, хууль зүйн утга зохиолд тайлбарладаг үзэл онол байдгийг ч анхаарахад илүүдэхгүй. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн орлогын хэлбэрт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн /2002/ 2.1.19-д зааснаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын төсвийн багцийг Монгол Улсын 2003 оны төсвийн зарлагын нийт дүнд оруулан тооцсон байна. Төсвийн багцыг нийт 18 байгууллага,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5