Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

653 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын төв байгууллагад хадгалагдаж байна. 4.Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоол батлагдахаас өмнө нийгмийн даатгалын сангуудын харилцах данс нь арилжааны банкинд байршиж, орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээ нь арилжааны банкаар дамжин гүйцэтгэгдэж байсан бөгөөд арилжааны банкууд нь аж ахуйн нэгж, байгууллага, нийгмийн даатгалын сангуудын харилцах данс, иргэдийн хадгаламжийн хөрөнгөөр зээл олгож ашиг олж байсан юм. Харин төрийн сан нь зээл олгодоггүй учир нийгмийн даатгалын сангийн хувьд эрсдэлд өртөхгүй байх баталгааг бүрдүүлж байна. 5.Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дахь заалтын дагуу Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь төв, орон нутгийн төрийн сангуудад нийгмийн даатгалын сан тус бүрээр тухайн даатгалын байгууллагын нэрээр тусгай дансанд байршиж байгаа нь Нийгмийн даатгалын тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйл, “Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь …мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна”. 10 дугаар зүйлийн 2, “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр төрлийн санд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна. Дөрөв.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон нэхэмжлэгч тал дараах тайлбарыг гаргав: “Төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон олон нийтийн байгууллага, энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болно” гэж Монгол Улсын Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааж, төсвийн байгууллага банк байгуулахыг хориглосон байхад Санхүү, эдийн засгийн яам нь “Төрийн сан” буюу “Төрийн банк” байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг бүдүүлгээр зөрчиж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн байна” гэж заасныг нийгмийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5