Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

655 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сан бүрдүүлэх ба үүнд нийгмийн даатгалын сан мөн хамаарч байна. Хууль тогтоогч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар /1993/ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлан Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээг тогтоохдоо нийгмийн даатгалын бодлогыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалуулжээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг улсын хэмжээний мөнгөн хөрөнгийн нэгдсэн тэнцэлд тусган улмаар төсвийн бүрэлдэхүүнд хамааруулж байгаа, мөн төрийн хөгжлийн шилжилтийн үе шатанд нийгмийн даатгалын тогтолцоонд өөрөө удирдах ёсны зарчим үүсч хэрэгжих хүртэл нийгмийн даатгалын бодлогыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг нийтлэг жишиг байдгийг үндэслэн Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 2.1.19 заалтаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын төсвийн багцийг Монгол Улсын 2003 оны төсвийн зарлагын нийт дүнд оруулан баталсныг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4. Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад дурдсан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганын 25 дахь заалт Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэхийг шалган үзэхэд, нийгмийн даатгалын тогтолцоо нь хөрөнгийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, даатгалын үйлчилгээ үзүүлэх тохиолдол зэргээр дан ганц улсын төсвийн хөрөнгөөс санхүүждэг нийгмийн халамжийн өмнөх тогтолцооноос үндсээрээ ялгаатай байна. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллага өөрөө удирдах ёсны зарчмаар ажиллах нөхцөл бүрэлдэн тогтож, нийгмийн даатгалын төлбөр тооцоо хийх журам олон улсын стандартад нийцэн, даатгалын сангуудын зарцуулалтад тавих бүх төрлийн хяналтын механизмыг шинэчилж дуусах хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлаар ажиллаж байгааг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5.Монгол Улсад одоо хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын тогтолцоо нь төрийн даатгалын тогтолцоо бөгөөд хувийн даатгал биш юм. Энэ нь даатгалын шимтгэл түүний хэмжээ, даатгал олголтын хэмжээ журам нь бүгд төрийн хуулиар тодорхойлогддогоор илэрнэ. Нөгөө талаар даатгалын тохиолдлын төлбөр болон байж болох бүх эрсдэлийг төр дангаараа үүрч хариуцдаг нь нийгмийн даатгал нь төрийн үйл ажиллагаа гэдгийг харуулж байна. Нийгмийн даатгалын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5