652 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1.“Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад “Монгол Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ” гэж заасан болон “Төрийн сангийн тогтолцоонд шилжих тухай” Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 101 дүгээр тогтоолын дагуу төрийн сангийн нэгдсэн сангийн тогтолцоонд шилжсэнээр улсын төсвийн орлого, зарлагатай холбогдолтой Засгийн газрын гадаад, дотоод бүх төлбөр тооцооны гүйлгээ Төрийн сангаар дамжин гүйцэтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл төрийн сан нь зээлийн үйл ажиллагаа явуулдаггүй боловч улсын төсөвтэй харилцаж төсвөөс санхүүждэг байгууллагууд, Засгийн газрын тусгай зориулалтын сангууд болон Засгийн газрын агентлагуудын харилцах дансыг байршуулж төрийн өмнө банкны үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээж байна. 2.“Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын сангуудыг төрийн нэгдсэн санд 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс байршуулж тэтгэвэр, тэтгэмж тавьж олгох ажлыг тасалдалгүй зохион байгуулан журам гарган ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай” гэж заасан нь Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад “Монгол Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ”, 9 дүгээр зүйлийн 9.3 хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого улсын төсвийн бүрэлдэхүүн байна”, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7 дахь заалтад “…нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох…”, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт, хэрэгжилт, улсын хяналт шалгалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ”, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтад “Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд: -нийгмийн даатгалын бодлого” гэж тус тус заасныг үндэслэн шийдвэрлэжээ. 3.Нийгмийн даатгалын сангуудыг төрийн санд байршуулснаар уг сангуудыг эрсдлээс хамгаалах, тухайн сангуудаас даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээг нийгмийн даатгалын багц хуулиудын дагуу цаг хугацаанд нь зохих ёсоор нь гүйцэтгэх боломж нэмэгдэж байгаагийн зэрэгцээ сангийн хөрөнгийн зарцуулалт, удирдлага, санхүүжилтийг Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу хараат бусаар, бие дааж явуулах эрх нь Нийгмийн даатгалын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5