651 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага /Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар/ орон нутгийн салбар, нэгж /төлөөлөгч, байцаагч/-ээс бүрдэж байгаа бөгөөд 24 дүгээр зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлж орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж үйлчилгээг сайжруулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн хуулийн 21, 26 дугаар зүйлд Засгийн газар нь нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг батлах, 22 дугаар зүйлд нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, ...удирдлагын дор ажиллан, нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй зөвшилцөж томилох, нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгохоор тус тус заасан байна. Өмнө нь дагаж мөрдөж байсан Улсын Их Хурлын шийдвэрүүдэд тухайлбал, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2000 оны 32 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 3 дахь баганын 23, мөн “төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай” 1996 оны 40 дүгээр тогтоолоор баталсан 3 дахь баганын 33-т Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар тус тус баталж байжээ. Гурав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа: “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх талаар:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5