650 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ирсэн уламжлалтай, гэхдээ өмнө дагаж мөрдөж байсан Төсвийн тухай хууль тогтоомжоор зүйлчлэн заагаагүй байлаа. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь төсвийн орлого гэж урьд нь байсан одоо ч байгаа болно. г/Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 14.1-д заасны дагуу Монгол Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ улмаар төрийн сангийн дансыг Монголбанк, түүний харъяа салбарууд болон гэрээний үндсэн дээр арилжааны банкуудад байршуулж болно гэж заасны дагуу хөрөнгийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалыг эзэмших, ашиглах, зарцуулалтын асуудал банкнаас харилцагчтай харилцдаг журмаар явагдах тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй болно. Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад дурдсан “Засгийн газрын хэрэгжүүлэгч” агентлаг гэсэн баганын 25 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна” гэж заасны дагуу 1993 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан Засгийн газрын тухай хуулийн 18.2.1-ийн Засгийн газар үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулж ажиллуулж болно, мөн Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.2-д “Засгийн газар агентлаг байгуулах саналыг тухайн агентлагийн нийлүүлэх бүтээгдэхүүн нь төрийн чиг үүрэгт хамаарч байгаа; хуульд заасан болон уг бүтээгдэхүүнийг тухайн агентлагаар хийж гүйцэтгүүлэхээр Засгийн газар тодорхойлсон бол Улсын Их Хуралд гаргана” гэсэн заалтыг удирдлага болгосон билээ. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8/Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд нийгмийн даатгалын бодлого орж байгаа тул Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хамааруулсан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5