649 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ерөнхийлөн захирагч байхаар тус тус заасны дагуу нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн буюу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нь нийгмийн даатгалын төв байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч юм. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлд улсын төсвийн төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээнд төрөөс хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсвийг тусгаж, төсвөөс санхүүжиж байгаа бүх байгууллагын төсөв аль нэг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамрагдах, 33 дугаар зүйлд төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төсөвт улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зарлагыг төрөл, анги бүрээр, улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төрөл бүрээр тусгахаар тус тус заасныг үндэслэн “Монгол Улсын 2003 оны төсвийн тухай” хуулийн 2.1.19 дүгээр заалтад нийгмийн даатгалын сангийн зардлыг эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган баталсан юм. Тухайлбал: а/Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг зөрчөөгүй, учир нь нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулсан асуудлыг илүү нарийвчлан тодруулж өгсөн болно. б/ Нийгмийн даатгалын сангуудыг төвлөрсөн төсвийн хуульд тусгасан явдал нийгмийн даатгалын орлого нь татварын орлого биш харин нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн орлого гэж тооцож, төсвөө баталж ирсэн байдаг тул Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэснийг зөрчөөгүй билээ. в/ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй, учир нь нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагын бүрэлдэхүүнд хамааруулсан нь нийгмийн даатгалын орлого нь татварын орлого биш, харин нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн орлого гэж тооцож, төсвөө баталж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5