Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

648 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зарцуулалт, бүрдүүлэлтийн асуудлыг төр, засгийн хэрэгжүүлэх чиг үүргээс хамааралгүй болговол төрөөс тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх бодлого хэрэгжихгүй, зөвхөн нийгмийн даатгалын сангийн хуримтлалын хэмжээнд нийгмийн бодлого явагдах болно. Ийм нөхцөлд төрөөс тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах тэдний амьжиргааг дэмжих боломжгүй болж ядууралд өртөх боломж тэтгэвэр тэтгэмж авагчдын дунд буй болох юм. 3. Нийгмийн даатгалын сангийн жил бүрийн орлого, зарлага улсын нэгдсэн төсвийн тэнцэлд тусгагдаж байгаа нь улс орны хэмжээнд хүн амын гар дээр очиж байгаа мөнгөн орлого, зарлагын урсгалыг тооцож иргэдийн амьжиргааны түвшинг тодорхойлох, ядуурлаас хамгаалах, мөнгөн хөрөнгийн урсгалыг зохицуулах эдийн засгийн олон чухал арга хэмжээ юм. 4. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 заалтад “Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд харимтлуулан хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсөв гэнэ” гэж тодорхойлсон. Нийгмийн даатгалын сангийн тодорхой хэсэг нь төсвийн хөрөнгө болохын хувьд улсын төсвийн бүрэлдэхүүнд орж орлого, зарлага нь улсын төсвийн тэнцэлд тусч батлагддаг. Хоёрдугаарт, 1994 оны 5 дугаар сарын 31-нд баталсан Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу 1/тэтгэврийн, 2/тэтгэмжийн, 3/эрүүл мэндийн, 4/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, 5/ажилгүйдлийн зэрэг 5 төрлийн даатгалын сан байгаа бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Улсын Их Хурлаас байгуулагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл баталж байх заалт мөрдөгдөж байгаа болно. “Нийгмийн даатгалын тухай” Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлд нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний удирдлага дор ажиллаж, нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн томилох, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 1 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүн нь харъяа яам болон түүнд хууль тогтоомжоор харъяалуулсан бусад байгууллагын төсвийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5