647 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хангамжийн үндсэн хэлбэрийн нэг болж байсан бөгөөд энэ нь хөдөлмөрчдөөс өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, болон тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн материаллаг хангамжийн төрийн систем байв. Эдгээр арга хэмжээг албан байгууллага, үйлдвэр зэрэг бусад байгууллагаас заавал оруулах шимтгэл болон улсын төсвийн татаасаар байгуулагддаг сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг байв. /Төрийн нийгмийн даатгалын төрөөс хариуцдаг байлаа/. Нийгмийн даатгалд төлөх шимтгэлийг үйлдвэр, албан газар, байгууллага нь шимтгэлийг бүрэн төлж, хөдөлмөрчдийн цалин хөлснөөс эдгээртэй холбоотой аливаа суутгал хийдэггүй байв. Социализмын үеийн нийгмийн даатгалын удирдлагыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэрэгжүүлж байв. Өөрөөр хэлбэл тухайн нэг үйлдвэр, албан газар дээр ажиллаж байгаа бүх хүний нийгмийн даатгалын асуудлыг тухайн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо хариуцдаг байсан. Одоо манай улсад 1995 оноос нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрэлдэж тогтсон билээ. Тухайлбал, өндөр насалсан, хөдөлмөрийн чадвараа алдсан, тэжээгчээ алдсан, ажилгүй болсон зэргээс шалтгаалан цалин хөлсгүй болсон тохиолдолд ажилчдад үзүүлэх нийгмийн халамжийн үндсэн хэлбэр мөн. Гол зарчим нь даатгуулсан ажилтны цалин хөлснөөс даатгалын зохих хувийг шимтгэлийг суутган авч даатгалын санд төвлөрүүлэх явдал билээ. Энэхүү даатгалын сангийн хөрөнгө нь даатгуулагчаас төлсөн шимтгэл, тухайн ажилтныг ажиллуулж байгаа үйлдвэр, албан газар, байгууллагаас төлсөн шимтгэл болон төрөөс олгосон татаас байна. 1.Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болж үйлчлэхээс өмнө /1995 оны 1 дүгээр сарын 1-нээс/ үүссэн үүргийн дагуу тэтгэврийн даатгалын санд Монгол Улсын төсвөөс жил бүр санхүүжилт өгч байгаа бөгөөд төсвийн санхүүжилтийн хэмжээ Монгол Улсын Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмж авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй шууд уялдаатайгаар жил бүр өгч байна. Улс орны үйлдвэрийн хөгжил, эдийн засаг сул өнөө үед тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг дан ганц нийгмийн даатгалын орлогын өсөлтөөр хангах боломж үгүй юм. Ийм үед иргэдийн ялангуяа тэтгэвэр, тэтгэмж авагчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс төрийн бодлоготой хандаж хяналт тавьж байх явдал зайлшгүй болж байгаа юм. 2. Хэрэв нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн ашиглалт,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5