646 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дараалан боловсруулж гаргасан дээр дурдсан хууль, тогтоолуудаас ил тод харагдаж байгаа юм. в/Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын 5 төрлийн сангийн хөрөнгийг ямар банкинд хадгалуулахыг өөрөө шийдвэрлэж ирсэн. Гэтэл Засгийн газар нь төрийн сангийн нэгдсэн дансанд нийгмийн даатгалын сангуудыг хүчээр байршуулж Нийгмийн даатгалын байгууллагын дээр дурдсан эрхийг хязгаарлаж түүний цаашдын хөгжлийг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм учраас Засгийн газрын 272 дугаар тогтоолын 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна. г/Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулснаар даатгуулагч иргэдийн хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, өв залгамжлуулах эрх зөрчигдөж тэдний хөрөнгийг Засгийн газар зориулалтын бус зүйлд дайчлах бололцоотой болж байна. Ийм учраас Засгийн газрын 272 дугаар тогтоолын 2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж байгаагаа Цэцэд хандагсад өргөдөлдөө дурджээ. Хоёр Монгол Улсын Их Хурлын даргын 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Гомбожав, С.Төмөр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хууль, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын зарим зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн тухай нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна. Нэгдүгээрт, Социализмын үеийн нийгмийн даатгал нь нийгмийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5