645 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмчөө эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд нь халдах бололцоотой болж байна. Энэ нь дээр дурдсан тогтоолын хавсралтын 25 дугаар заалт нь мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөнийг харуулж байна гэжээ. I. 3. Монгол Улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2,4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж байгааг дараах үндэслэлээр тайлбарлаж байна: а/Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна”, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр төрлийн санд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах” нэрийн дор хуулийн эдгээр заалтыг зөрчиж Монгол Улсын Засгийн газраас 272 дугаар тогтоол /2 дугаар заалт/ гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна. б/ Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2002 оны 58 дугаар тогтоол, “Төрийн сангийн тогтолцоонд шилжих тухай” Засгийн газрын 2002 оны 101 дүгээр тогтоол зэргийг үндэслэж Нийгмийн даатгалын байгууллагуудын дансан дахь болон банкинд хадгалуулсан хуримтлалын хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд албадан шилжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг зөрчсөн байна. Ер нь нийгмийн даатгалын холимог өмчийн хэлбэрийг Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь банк, санхүүгийн талаар дэс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5